Өсвөр насныхан
1 САЯ үйлдлийн төлөө

Бид 2022 онд 13-19 насны 5000 өсвөрийнхнийг хүчжүүлж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1 сая үйлдэл хийх зорилготой.

Mongolian children sitting and jumping in nature

340K

13-19 насны Монголын өсвөр насныхны тоо

5K

Бид тэдний 1.5%-ийг хүчжүүлэхээр ажиллаж байна

300+

AWorld апп дээрх Монголын багт нэгдсэн

22+

21 аймаг, 7 дүүргийн өсвөрийнхөн оролцож байгаа

1M

2022 онд 1 сая уур амьсгалын үйлдэл хийх зорилготой

Gereltuya Bayanmunkh
Б. Гэрэлтуяа
Green Dot үүсгэн байгуулагч
Enkhjargal Bayanmunkh
Б. Энхжаргал
Green Dot үүсгэн байгуулагч

2022 оны 4-р сарыг бид Эх дэлхийн сар болгон зарлаж уг санаачлагын анхдагч төслийг эхлүүлсэн. Эхний төсөл маань Монголын өсвөр насныханд чиглэсэн сарын хугацаатай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийх чалленж байв. Чалленжийн үр дүнг доорх хэсгээс хараарай.

Хамтын ажиллагаа

9

секторыг хамарсан

  • 1 гадаад, 2 дотоод спонсор
  • 3 зохион байгуулагч баг
  • 43 мэдээллийн хамтрагч
  • 80 өсвөрийн Элч
Цар хүрээ

51K

хүнд хүрсэн

  • сошл медиагаар 31369
  • YouTube дээр 17669
  • имэйлээр 1636
  • биечлэн 800
Нөлөө

32K

AWorld дээр үйлдэл бүртгэгдсэн

  • 117K кг CO2 хэмнэсэн
  • 14.6M л ус хэмнэсэн
  • 38.8 кВт.ц цахилгаан хэмнэсэн
  • 32.2K сайн үйл хийсэн

Globly үүсгэн байгуулагч Номин-Эрдэнэ бидэнтэй чалленж дээр хамтран ажилласан болон Эх дэлхийн өдөр 2022 зохион байгуулсан талаарх бодлоо хуваалцлаа.

Nomin-Erdene Nyam-Erdene

TomYo EdTech суралцагч уншигчиддаа уур амьсгалын үйлдэл хийхийг уриаллаа.

Спонсор Ulaanbaatar Passport Дулаанбаатарчууддаа уур амьсгалын үйлдэл хийхийг бүтээлчээр уриаллаа.
Спонсор Eco Life Mongolia 2022 оны Эх дэлхийн өдрийг хаягдалгүйгээр тэмдэглэлээ.

Joy Mongolia доорх бичлэгээр дагагчдаасаа яаж эх дэлхийгээ хайрлан хамгаалдагийг нь асууж өсвөр насныхныг уур амьсгалын үйлдэл хийхэд уриаллаа. TsoilogsoZ өөрсдийн Gen Z дагагчдынхаа уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг сорьж тэднийг бидэнтэй нэгдэж түүх бүтээхэд уриаллаа.

Earth Day Mongolia 2022

Монголын уур амьсгалын өнөөгийн байдал

А) 2020 онд Монголын нийт чулуужсан CO2 ялгаруулалт 88.44 сая тонн байсан.

Эх сурвалж: 2021 оны Дэлхийн нүүрстөрөгчийн төсөв (2022 оны 5-р сарын 5-ны өдөр авсан тоо)

Б) 2020 онд Монгол улс дэлхийн нийт CO2 ялгаруулалтын 0.25%-ийг ялгаруулжээ.

Эх сурвалж: Our World in Data вебсайтын 2021 оны Дэлхийн нүүрстөрөгчийн төсөвт тулгуурлаж хийсэн анализ (2022 оны 5-р сарын 5-ны өдөр авсан тоо)

В) Дээр дурдсан 2021 оны Дэлхийн нүүрстөрөгчийн төсөвт үндэслэн хийсэн бидний (Green Dot) тооцоогоор Монгол улс 2020 онд CO2 ялгаруулалтын хэмжээгээрээ дэлхийд 42-рт орсон байна.

А) 2020 онд Монгол улсын нэг хүнд ногдох CO2 ялгаруулалт 26.98 тонн байсан.

Эх сурвалж: Our World in Data вебсайтын 2021 оны Дэлхийн нүүрстөрөгчийн төсөвт тулгуурлаж хийсэн анализ

Б) Дээр дурдсан Our World in Data вебсайтын мэдээлэлд үндэслэн хийсэн бидний (Green Dot) тооцоогоор 2020 онд Монгол улс нэг хүнд ногдох CO2 ялгаруулалтын хэмжээгээрээ дэлхийд маш өндөрт буюу 3-рт орсон байна.

А) Эх сурвалж: 2021 онд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хамтарч гаргасан Монголын Уур амьсгалын эрсдлийн үнэлгээ

• Монгол улс 1940-2015 оны хооронд 2 хэмээс дээш дулаарч, хур тунадасны хэмжээ багассан зэргээр уур амьсгалын томоохон өөрчлөлтийг аль хэдийн мэдэрсэн.

• Сүүлийн үеийн уур амьсгалын өөрчлөлт нь байнгын ган гачигт хүргэж, шороон шуурга зэрэг хоёрдогч нөлөөлөлд өртөх магадлалыг ихэсгэсэн.

• Монгол Улс дэлхийн дунджаас хавьгүй өндөр дулааралттай тулгарч байна. Ирээдүйн хамгийн өндөр ялгаруулалтын таамгаар (RCP8.5) тооцвол дундаж дулаарал зууны эцэс гэхэд 5 хэмээс хэтрэх магадлалтай. Өдөр тутмын хамгийн их ба хамгийн бага температурын өсөлт дунджаас хурдан байх төлөвтэй байгаа нь хүний ​​эрүүл мэнд, амьжиргаа, экосистемд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж болзошгүй юм.

• Хэт халалт, ган гачиг, үер гэх мэтийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшгуудын нөлөө ихсэх төлөвтэй.

• Монгол орны өвөрмөц экосистемүүд урт хугацааны дулаарал, хуурайшилтын дарамтанд орж, зүйлийн тархацын өөрчлөлт, ойн давхарга болон холбогдох зүйлийн амьтад устах магадлалтай.

• Уур амьсгалын нөхцлийн өөрчлөлт нь одоогийн хөдөө аж ахуйн ургац, тэр дундаа улаан буудайн ургацад цаашид дарамт болж, Монгол улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлэх төлөвтэй байна.

• Гамшгийн эрсдлийг бууруулах хүчин чармайлт, эрсдэлтэй бүлгүүдэд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэхгүй бол Монголын нэн ядуу ард иргэд ихээхэн хохирол, алдагдал амсах аюултай.

• Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол орны хөгжлийн өнөөгийн чиг хандлагын харилцан хамааралд анхаарах хандуулах шаардлагатай; үерт автсан газар төлөвлөгдөөгүй бүтээн байгуулалт хийх, агаарын бохирдол зэрэг нь уур амьсгалын өөрчлөлттэй харилцан үйлчилж, эрүүл мэндийн эрсдэл, тэгш бус байдлыг нэмэгдүүлж болзошгүй.

А) Эх сурвалж: 2021 онд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хамтарч гаргасан Монголын Уур амьсгалын эрсдлийн үнэлгээ

...Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг бууруулах олон улсын хүчин чармайлттай нягт хамтран ажиллаж ирсэн. Тус улс 2016 онд Парисын Уур амьсгалын хэлэлцээрийг соёрхон баталж, 2018 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид үндэсний гурав дахь мэдэгдлээ илгээсэн...

Б) Монгол улсын Үндэсний гуравдугаар мэдэгдэл, 2018 он

В) Монгол улсын Үндэсний хоёрдугаар мэдэгдэл, 2010 он

Г) Монгол улсын Үндэсний анхдугаар мэдэгдэл, 2001 он

А) Монгол улсын шинэчилсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтууд, 2020 он

Б) Монгол улсын анхны Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтууд, 2016 он

В) Монгол улсын урьдчилсан Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтууд, 2015 он

Г) Climate Watch вебсайтаас гаргасан Монгол улсын 2020 онд баталсан шинэчилсэн зорилтуудын хураангуй

Д) Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2021 оны 1-р сард гаргасан Монгол улсын 2016 болон 2020 онуудад баталсан зорилтуудад хийсэн анализ

Монгол улс шинэчилсэн зорилтуудаа 2020 оны 10-р сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн. Үүнд дасан зохицох арга хэмжээг тодорхойлоход тодорхой ахиц дэвшил гарсан, нөлөөллийг бууруулах зорилтууд нэмэгдсэн ч арга зүйн өөрчлөлтийн улмаас хэр их өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Зорилтуудад санхүүгийн амлалт, оролцооны үйл явц, уур амьсгалын засаглалын бүтэц, хэрэгжилтийг хянах ил тод үндэсний тогтолцооны талаар тодорхой мэдээлэл дутмаг байна.

Монгол улс бусад улс орнуудтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй бага, харин нэг хүнд ногдох ялгаруулалт өндөр, дундаж орлоготой орон гэдгийг харгалзан үзээд Монгол улсын шинэчилсэн зорилтууд нь бидний хүсч буй зорилтууд болоход Нэлээн зайтай байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

Ахиц дэвшлүүд

Шинэчлэгдсэн зорилтууд нь 2030 он гэхэд нийт ялгаруулалтыг BAU (одоогийнхоор үргэлжлүүлэх) таамагтай харьцуулахад өмнө байсан 14%-аар бууруулах зорилтыг 22.7%-аар бууруулах (27.2% болгох нөхцөлтэй зорилттой) болгож ихэсгэсэн. Мөн нүүрстөрөгчийн хийн төсвийг 2030 он гэхэд 57.4 сая тонн CO2e болгох зорилтыг танилцуулсан (харьцуулахад 2030 онд одоогийнхоор үргэлжлүүлбэл 74.3 сая тонн CO2e ялгаруулна). Гэсэн хэдий ч суурь тооцоог өөрчилсөн нь энэхүү сайжруулалт үнэндээ хэр нөлөөтэй болохыг үнэлэхэд хүндрэл учруулж байна. Эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйл явц, бүтээгдэхүүний ашиглалт (IPPU) болон хог хаягдлын (өмнөх зорилтуудын зөвхөн Эрчим хүчний салбарынхтай харьцуулахад) салбарын тоон зорилтод тодорхой ахиц дэвшил гарч байна.

Анхны болон шинэчилсэн зорилтууд хоёулаа дасан зохицох тодорхой зорилтуудыг дэвшүүлж, дасан зохицох болон нөлөөллийг бууруулах арга хэмжээний хоорондын үр ашгийг харгалзан үзсэн байна. 2020 оны зорилтуудад Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулж байгааг дурдсан бөгөөд энд эрсдэлтэй, эмзэг байдлыг бууруулах зорилгоор 2015 онд тодорхойлсон салбарууд дээр нэмээд биологийн олон янз байдал, нийгмийн эрүүл мэнд, амьжиргаа, нийгмийн хамгаалал зэрэг нэмэлт салбаруудыг тусгаж байгааг дурджээ.

Уг баримт бичигт хэрэгжилтийг хянах тогтолцооны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй ч Уур амьсгалын үндэсний хороог байгуулах, хэрэгжилтийн үйл ажиллагааг хянах, зохицуулах, уур амьсгалын хяналт, тайлагналын засаглал, ил тод байдлыг сайжруулахын тулд зорилтуудын онлайн платформыг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарсан талаар Хамтын ажиллагаа хэсэгт дурдсан байна.

Зай, цоорхой

Монгол улсын шинэчилсэн зорилтуудын гол дутагдал нь зорилтуудыг боловсруулах үйл явцын хүртээмжтэй байдал, оролцоо, түүнийг хэрэгжүүлэх амлалтыг санхүүжүүлэхтэй холбоотой юм. Зорилтуудын хэрэгжилт нь олон улсын дэмжлэг авах эсэхээс шалтгаална гэдгийг аль аль зорилтууд дурдсан. 2020 оны уур амьсгалын төлөвлөгөөнд нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцсон боловч үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах дотоодын хөрөнгийн талаар тусгаагүй байна.

Монгол улс оролцооны үйл явц, уур амьсгалын засаглалын механизм, уур амьсгалын төлөвлөгөөтэй холбоотой бодлого, төслийн хэрэгжилтийн явцыг хянах тогтолцоотой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй байна. Хэдийгээр 2015 оны зорилтуудад оролцох ёстой яамдын талаар товч дурдсан ч шинэчлэгдсэн баримт бичигт эдгээрийг дурдаагүй бөгөөд нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.

Е) Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудад хийсан анализ, дагалдах жагсаалт

А) Эх сурвалж: 2021 онд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хамтарч гаргасан Монголын Уур амьсгалын эрсдлийн үнэлгээ

...Монгол улсын Үндэсний бодлогын гол баримт бичгүүд нь Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр (2011-2021), Ногоон хөгжлийн бодлого (2014-2030)...

Б) Бидний (Green Dot) судалснаар Ногоон хөгжлийн бодлого (2014-2030) нь 2021 оны 11-р сарын 12-ноос хойш хүчингүй болсон байна.

Дэлхий нийтээрээ юунд хүрэхээр зорьж байна вэ?

2100 Global Goals
2100
2100 он гэхэд болон түүнээс цааш дэлхийн дундаж дулаарлын хэмжээг 1.5°C-т барих нь бидний хамгийн үндсэн зорилго.

Гэхдээ улс орнуудын одоогийн төлөвлөлтөөр энэ зууны эцэст эх дэлхий маань 2.7°C-аар дулаарах төлөвтэй байна.

2050 Global Goals
2050
2050 он гэхэд ялгаруулсан хэмжээний хүлэмжийн хийгээ агаар мандлаас буцааж авч тэг нийлбэрт хүрэх хэрэгтэй.

Бид хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хэрэгтэй технологийг санхүүжүүлэх шаардлагатай.

2030 Global Goals
2030
2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг аль хэдийн 50% багасгасан байхаар дэлхий нийтээрээ зорьж байна.

Улс орнууд 2020 - 2030 онуудад чулуужсан түлшийн үйлдвэрлэлээ жил бүр 6%-аар багасгах ёстой ч одоогийн төлөвлөлт 2% байна.

Доорх газрын зураг дээр анхдагч төсөл болох чалленж маань биднийг хаана хүргэснийг хараарай: Нийслэл Улаанбаатарт болон 21 аймгийн олон өөр сумдад амьдардаг өсвөр насныханд.