Сайн байна уу 👋

Green Dot консепт стартапын үүсгэн байгуулагчид Гэрэлтуяа болон Irene тантай мэндчилж байна. Бид танд эхлээд консептоо танилцуулъя.

Консепт 💡

Green Dot Concept Explainer Illustration 1

💡 Green Dot буюу Ногоон Цэг бол эрүүл амьдрахаар чармайж байгаа хүнийг илэрхийлэхээр бидний зохиосон консепт юм.

Та Ногоон Цэг бол 💚⚡

Green Dot Concept Explainer Illustration 2

💚 Ногоон Цэг нь эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны эрүүл мэнд, эрүүл орчинд анхаарлаа хандуулж зөв дадал хэвшлийг алхам, алхмаар бий болгодог.

Green Dot Concept Explainer Illustration 3

🚀 Уг консептыг хөгжүүлж байгаа багийнхан бид Монгол улсын хүн бүрийг Ногоон Цэг болгох алсын хараатай.

Green Dot Concept Explainer Illustration 4

⚡ Бид одоо бизнес гишүүнчлэлээ сайжруулж бас эхний бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна.

Одоо, бүтээгдэхүүн 👇

Танд манай консепт болон бидний юу, яагаад хийж байгаа нь ойлгомжтой байсан гэж найдаж байна. Одоо харин манай хамгийн эхний бүтээгдэхүүнтэй танилцъя!

#GreenDotChallenge🔥


Green Dot Challenge Explainer Illustration 1

🔥 Green Dot Challenge нь эрүүл амьдралын чармайлтуудыг үнэд оруулах зорилготой 30 хоногийн эрүүл амьдралын сорилт.

Green Dot Challenge Explainer Illustration 2

✅ Сорилт эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны эрүүл мэнд, эрүүл орчны сэдэвчилсэн 7 хоногуудаас бүрдэнэ.

Green Dot Challenge Explainer Illustration 3

🏆 Та тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу, манай сорилтын аппыг ашиглан эрүүл амьдралын талаар баттай мэдлэгтэй болж, өөртөө зорилго тавьж, төлөвлөж, түүндээ хүрнэ.

2021 оны 4-р сар

₮90K

Өдрийн 3000₮

  • Хөтөлбөр
  • Групп чат
2021 оны 5-р сар

₮60K

Өдрийн 2000₮

  • Хөтөлбөр
  • Групп чат
  • 💫 Аппликэйшн
2021 оны 6-р сар

₮30K

Өдрийн 1000₮

  • Хөтөлбөр
  • Групп чат
  • 💫 Аппликэйшн
  • 💫 Илүү их контент

🎁 50 оноо = буцаан авах 50%

1

Сорилтоо эхлэх

😎 Таныг сорилтдоо бүртгүүлсний дараа бүртгүүлсэн утас, имэйлээр нь төлбөрийн мэдээлэл очно.

🏁 Уг мэдээллийн дагуу төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулснаар таны эрүүл амьдралын аялал эхэлнэ.
2

50 оноо цуглуулах

💝 Та эрүүл амьдрангаа оноо цуглуулж төлбөрөөсөө буцаан авах боломжтой!

1 оноо = буцаан авах 1%

🔥 30 оноо = 30 өдөр тасралтгүй сорилтдоо оролцох
📸 15 оноо = Сошл медиад биднийг мэншндэх болгондоо 0.5 оноо цуглуулах
✍️ 5 оноо = 7 хоногийн дүгнэлтүүдээ бүрэн хийх
3

Төлбөрөө буцаан авах

🎁 Та 30 өдөр тасралтгүй сорилтдоо оролцож 30 оноо цуглуулснаар буцаан авалт авах боломжтой болно.

👉 Тэгэхээр та төлбөрийнхөө 30-50 хувийг буцаан авах боломжтой гэсэн үг.

⏱️ Таны буцаалтыг бид сорилтын дараагийн сарын 5-ны дотор шилжүүлнэ.

Бүртгэл дуусахад

Одоо, гишүүнчлэл 🖖

Өөрийгөө сорихоор, илүү эрүүл амьдрахаар сорилтондоо бүртгүүлчихэв үү? Сайн байна! Одоо манай гишүүнчлэл гэж юу болохыг хамтдаа олж мэдье.

Гишүүнчлэл 💚⚡

Green Dot Membership Illustration 1
Бизнес гишүүнчлэл ⚡

Бид эрүүл амьдралыг дэмждэг стартапуудыг гишүүнээр элсүүлж үйл ажиллагааны эхний 12 сард нь өөрсдийн нөөц бололцоог тэдэнтэй хуваалцаж хамтдаа өсөж хөгждөг.

Бид одоогоор хаалттай хүрээнд, зөвхөн VIP урилгаар гишүүдээ элсүүлж байгаа хэдий ч ямар ч үед таны санааг сонсоход бэлэн!

Green Dot Membership Illustration 2
Хувь гишүүнчлэл 💚

Бид эрүүл амьдрах чармайлттай Ногоон Цэгүүдэд зориулсан хувь хүний гишүүнчлэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй.

Мөн бид манлайлагч өсвөр насныханд тусгайлан зориулсан хөтөлбөр боловсруулж байгаа тул та имэйлээ бүртгүүлж манай хамгийн анхны хувь гишүүдийн нэг болоорой!

Манай бизнес гэр бүл 🙏

Kokoro Coffee Corner
Green Dot Podcast
Wicked Wise
Good Habits Podcast
Sport X

Холбоотой байя 🤙

Манайх руу имэйл бичсэн гэв үү? Бид танд тун удахгүй хариулна аа. Аан, имэйлээ бүртгүүлсэн гэж үү? Бид тан руу хувь гишүүнчлэл эсвэл өсвөрийн хөтөлбөр гарсан даруйд шууд л бичье. Бас хэрэгтэй мэдээлэлтэй таарвал хааяа нэг хуваалцаж байна шүү.

Өнөөдөр бидэнтэй хамт Green Dot консепт стартапаар аялсан танд баярлалаа!

Хүндэтгэсэн,

Вебсайт

Манай вебсайт дээр гишүүнчлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээс гадна онлайн дэлгүүр, блог, подкаст болон таны оролцож болох сонирхолтой туршилтууд бас бий болно.

Тэгэхээр, хааяа хааяа орж ирж байгаарай!

Нэг интерактив туршилт

Имэйл

Та имэйлээ бүртгүүлбэл бид танд хэрэгтэй мэдээлэл, ашигтай боломжууд болон VIP урилга явуулж байя!

Бид бас be@greendot.vip имэйл хаягаараа хамтран ажиллах санал, ерөнхий санал, хүсэлт, сэтгэгдэл байнга авч байгаа.

Имэйлээ бүртгүүлэх

Сошл медиа

Бид сошл сувгууддаа консепт стартап хөгжүүлэх аяллынхаа талаар хуваалцъя.

Харин та Ногоон Цэг болох аяллынхаа талаар, эрүүл амьдрах чармайлт, үнэт мөчүүдээ бидэнтэй хуваалцаарай!

#BeGreenDot💚⚡