Сайн байна уу 👋

Green Dot консепт стартапын үүсгэн байгуулагчид Гэрэлтуяа болон Irene тантай мэндчилж байна. Бид танд эхлээд консептоо танилцуулъя.

Консепт 💡

💡 Green Dot буюу Ногоон Цэг бол эрүүл амьдрахаар чармайж байгаа хүнийг илэрхийлэхээр бидний зохиосон консепт юм.

Та Ногоон Цэг бол 💚⚡

💚 Ногоон Цэг нь эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны эрүүл мэнд, эрүүл орчинд анхаарлаа хандуулж зөв дадал хэвшлийг алхам, алхмаар бий болгодог.

🚀 Уг консептыг хөгжүүлж байгаа багийнхан бид Монгол улсын хүн бүрийг Ногоон Цэг болгох алсын хараатай.

⚡ Бид одоо бизнес гишүүнчлэлээ сайжруулж бас эхний бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна.

Одоо, бүтээгдэхүүн 👇

Танд манай консепт болон бидний юу, яагаад хийж байгаа нь ойлгомжтой байсан гэж найдаж байна. Одоо харин манай эхний бүтээгдэхүүнүүдтэй танилцъя!

Green Dot Offline 1
Green Dot Offline 1

Self-care арга хэмжээ зохиогддог жижигхэн кафе, харамсалтай нь одоо хаагдсан 😶‍🌫️

Green Dot Challenge
Green Dot Challenge

Эрүүл амьдралын чармайлтуудыг үнэд оруулах зорилготой 30 хоногийн эрүүл амьдралын сорилт

Noosphere
Noosphere

Green Dot багийн бүтээдэг олон төрлийн контентийн гэр, анти-платформ туршилт

Earth Month Club
Earth Month Club

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сараар сэдэвчилсэн үйл ажиллагаа явуулдаг, өөрөө удирдах бүтэцтэй орон нутгийн өсвөр насныхны клубүүд

Одоо, гишүүнчлэл 🖖

Бидний өмнө хийж байсан болон одоо хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүдтэй танилцчихав уу? Сайн байна! Одоо манай гишүүнчлэл гэж юу болохыг хамтдаа олж мэдье.

Гишүүнчлэл 💚⚡

Green Dot Membership Illustration 1
Бизнес гишүүнчлэл ⚡

Бид эрүүл амьдралыг дэмждэг стартапуудыг гишүүнээр элсүүлж үйл ажиллагааны эхний 12 сард нь өөрсдийн нөөц бололцоог тэдэнтэй хуваалцаж хамтдаа өсөж хөгждөг.

Бид одоогоор хаалттай хүрээнд, зөвхөн VIP урилгаар гишүүдээ элсүүлж байгаа хэдий ч ямар ч үед таны санааг сонсоход бэлэн!

Green Dot Membership Illustration 2
Хувь гишүүнчлэл 💚

Бид эрүүл амьдрах чармайлттай Ногоон Цэгүүдэд зориулсан хувь хүний гишүүнчлэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй.

Мөн бид манлайлагч өсвөр насныханд тусгайлан зориулсан хөтөлбөр боловсруулж байгаа тул та имэйлээ бүртгүүлж манай хамгийн анхны хувь гишүүдийн нэг болоорой!

Noosphere

Холбоотой байя 🤙

Манайх руу имэйл бичсэн гэв үү? Бид танд тун удахгүй хариулна аа. Аан, имэйлээ бүртгүүлсэн гэж үү? Бид тан руу хувь гишүүнчлэл эсвэл өсвөрийн хөтөлбөр гарсан даруйд шууд л бичье. Бас хэрэгтэй мэдээлэлтэй таарвал хааяа нэг хуваалцаж байна шүү.

Өнөөдөр бидэнтэй хамт Green Dot консепт стартапаар аялсан танд баярлалаа!

Хүндэтгэсэн,

Вебсайт

Манай вебсайт дээр гишүүнчлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээс гадна онлайн дэлгүүр, блог, подкаст болон таны оролцож болох сонирхолтой туршилтууд бас бий болно.

Тэгэхээр, хааяа хааяа орж ирж байгаарай!

Имэйл

Бид be@greendot.vip имэйл хаягаараа хамтран ажиллах санал, ерөнхий санал, хүсэлт, сэтгэгдэл байнга авч байгаа.

Хэрэв та бидэнтэй эрүүл амьдралын талаар чөлөөтэй ярилцмаар байвал бидний цаг танд үргэлж нээлттэй.

Цаг товлох

Сошл медиа

Бид сошл сувгууддаа консепт стартап хөгжүүлэх аяллынхаа талаар хуваалцъя.

Харин та Ногоон Цэг болох аяллынхаа талаар, эрүүл амьдрах чармайлт, үнэт мөчүүдээ бидэнтэй хуваалцаарай!

#BeGreenDot💚⚡

Noosphere

Манай контентуудын шинэхэн гэр.

Бид эрүүл амьдралыг шинжлэх ухаанчаар сурталчлахын тулд контентуудаа сошл медиад баригдахгүйгээр бүтээж, бас түгээхээр шинэхэн туршилт эхлүүлээд байна.

Сонирхох