💡 Green Dot буюу Ногоон Цэг бол эрүүл амьдрахаар чармайж байгаа хүнийг илэрхийлэхээр бидний зохиосон консепт юм.
💚 Ногоон Цэг нь эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл санааны эрүүл мэнд, эрүүл орчинд анхаарлаа хандуулж зөв дадал хэвшлийг алхам, алхмаар бий болгодог.
🚀 Уг консептыг хөгжүүлж байгаа багийнхан бид Монгол улсын хүн бүрийг Ногоон Цэг болгох алсын хараатай.
⚡ Бид одоо бизнес гишүүнчлэлээ сайжруулж бас эхний бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна.
Self-care арга хэмжээ зохиогддог жижигхэн кафе, харамсалтай нь одоо хаагдсан 😶🌫️
Эрүүл амьдралын чармайлтуудыг үнэд оруулах зорилготой 30 хоногийн эрүүл амьдралын сорилт
Green Dot багийн бүтээдэг олон төрлийн контентийн гэр, анти-платформ туршилт
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сараар сэдэвчилсэн үйл ажиллагаа явуулдаг, өөрөө удирдах бүтэцтэй орон нутгийн өсвөр насныхны клубүүд
Бид эрүүл амьдралыг дэмждэг стартапуудыг гишүүнээр элсүүлж үйл ажиллагааны эхний 12 сард нь өөрсдийн нөөц бололцоог тэдэнтэй хуваалцаж хамтдаа өсөж хөгждөг.
Бид одоогоор хаалттай хүрээнд, зөвхөн VIP урилгаар гишүүдээ элсүүлж байгаа хэдий ч ямар ч үед таны санааг сонсоход бэлэн!
Бид эрүүл амьдрах чармайлттай Ногоон Цэгүүдэд зориулсан хувь хүний гишүүнчлэл хөгжүүлэх төлөвлөгөөтэй.
Мөн бид манлайлагч өсвөр насныханд тусгайлан зориулсан хөтөлбөр боловсруулж байгаа тул та имэйлээ бүртгүүлж манай хамгийн анхны хувь гишүүдийн нэг болоорой!
Манай вебсайт дээр гишүүнчлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээс гадна онлайн дэлгүүр, блог, подкаст болон таны оролцож болох сонирхолтой туршилтууд бас бий болно.
Тэгэхээр, хааяа хааяа орж ирж байгаарай!
Бид be@greendot.vip имэйл хаягаараа хамтран ажиллах санал, ерөнхий санал, хүсэлт, сэтгэгдэл байнга авч байгаа.
Хэрэв та бидэнтэй эрүүл амьдралын талаар чөлөөтэй ярилцмаар байвал бидний цаг танд үргэлж нээлттэй.
Цаг товлох
Бид сошл сувгууддаа консепт стартап хөгжүүлэх аяллынхаа талаар хуваалцъя.
Харин та Ногоон Цэг болох аяллынхаа талаар, эрүүл амьдрах чармайлт, үнэт мөчүүдээ бидэнтэй хуваалцаарай!
#BeGreenDot💚⚡
Манай контентуудын шинэхэн гэр.
Бид эрүүл амьдралыг шинжлэх ухаанчаар сурталчлахын тулд контентуудаа сошл медиад баригдахгүйгээр бүтээж, бас түгээхээр шинэхэн туршилт эхлүүлээд байна.
Сонирхох