Хавар - Дөрвөн цаг - Green Dot

Хавар

Source: Unitel LLC

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ

Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Дөрвөн цаг шүлгийн хэсгээс Дашдоржийн Нацагдорж, 1935 он