Зорилго тань нууц байх ёстой юу? - Green Dot

Зорилго тань

нууц байх

ёстой юу?

“Шинэ он, шинэ би!” III

Албагүй

Хэдийгээр манай уламжлалд

хувийн зорилгоо бусдад

дэлгэхийг төдийлөн дэмжиж

үздэггүй ч зорилго үргэлж

нууц байх албагүй юм.

Шинэ жилийн зорилгоо найз

нөхөддөө дэлгэж явцаа

хянуулах зэргээр өөртөө

хариуцлага тооцох нь

зорилгодоо хүрэх үр дүнтэй

аргуудын нэг аж.

Эх сурвалж: 5 science-based strategies

for nailing your New Year's resolutions, Katy Milkman (Ph.D.)

Хээе, туслаач 🙏🙏🙏

За яасан, юу болов?

Би нэг шинэ жилийн зорилго

тавьсан юм, гэхдээ 1 сар

хичээгээд л түүнээс хойш

олигтой урагшилсангүй ээ.

Одоо яах вэ?

Өө за. Зорилго тавиад араас нь

явах ч бас хэцүү шүү 🥲 Би энэ

талаар саяхан нэг ном уншсан

юм, ороод үзээрэй:

https://www.worldscientific.com/doi/abs/10.1142/9789814417358_0006

Зорилго тавиад түүндээ хүрэхгүй бол

өөртөө оноох хариуцлагыг эхнээсээ

бодож олох нь биднийг зорилгодоо

хүрэхэд түлхдэг.

Шагналтай харьцуулахад шийтгэл нь

биднийг илүү сэдэлжүүлж

шийдвэрүүдэд маань нөлөөлдөг.

Жишээлбэл сошл медиад зорилгоо

дэлгээд ярьсан хугацаандаа

биелүүлээгүй байхаас ичих нь

биднийг зорилгынхоо төлөө илүү

хөдөлмөрлөхөд хүргэнэ.

Эх сурвалж: Chapter 6: Prospect Theory:

An Analysis of Decision Under Risk,

Daniel Kahneman and Amos Tversky

Бидний зөвлөгөө

Өөрийн ойр дотны

хүрээлэл, таныг дэмждэг сошл дагагчидтайгаа

зорилгоо хуваалц.

Тэгээд хэсэг хугацааны

дараа зорилгын тань

биелэлтийн талаар

асуухыг тэднээс гуйгаарай.

Энэ нь таны өөртөө тооцох

хариуцлагын механизмын

үр дүнтэй хэсэг болно.