Нуугдмал саадууд
Нуугдмал саадууд - Green Dot
2-р сарын төлбөртэй контент
Давуу талын тест, тодорхойлолт зэрэг нь
эерэг сэтгэл судлал салбарын чухал үр
дүнгүүдийн нэг.
Зорилгынхоо төлөө зүтгэхэд уг салбарын ололт амжилтыг ашиглаж болох ч энэ нь
бүх зүйл эерэг сайхан байна гэсэн үг биш шүү дээ.
🔮 Тэгэхээр өнөөдөр юу танд саад болж магадгүйн талаар, бас үүнийг яаж давах талаар бас ярилцацгаая.
💬 Forbes сэтгүүлийн ахлах нийтлэлч,
мэргэжлийн сэтгэл зүйч Кати Каприногийн
үзэж байгаагаар дараах 4 нуугдмал саад
тулгарч магад аж.
1️⃣ Өөрийгөө угаасаа асуудалтай нэгэн гэж мэдрэх
2️⃣ Үнэнч бус байдлаас, хаягдахаас айх айдас
3️⃣ Илүү амжилт илүү ачаалал дагуулна гэх итгэл
4️⃣ Бусдыг амжилтаараа халхлах вий гэсэн айдас
💬 Кати эдгээр нуугдмал саадуудыг эхлээд
өөрсөддөө байгаа эсэхийг шалгаж,
дараа нь үүнийг давж өөрийн
том зорилгод хүрэхийн тулд
биднийг ингэх хэрэгтэй гэжээ.
🗝️ Өөрийн яагаадыг гүн гүнзгий ойлгох (яагаад уг зорилгыг тавих болсон, яагаад энэ тийм чухал зорилго вэ гэх мэтээр);
🗝️ Юу таныг урагш хөдөлгөдгийг, юу удаан хугацааны тогтвортой ахиц авчрахад тусалдагийг санах;
🗝️ Өөрийгөө амжилт гаргахад хангалттай хүн, энэ үр дүнг хүртэх эрхтэй хүн гэдэгт итгэх;
🗝️ Зорилгодоо хүрэх үедээ бусдын хариу үйлдлийг сайн зохицуулж чадна гэдгээ хүлээн зөвшөөрөх.